Жоли, Питт нар албан ёсоор салжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 15

Жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нарын салах үйл явц бараг гурван жил үргэлжилсэн билээ. Тэгвэл шүүх тэдний гэрлэлтээ цуцлуулах хүсэлтийг хүлээн авч, Брэд, Энжи нар хууль ёсны эхнэр, нөхөр байхаа больжээ.

Хэдхэн хоногийн өмнө Жоли Брэдтэй эргэж нийлэхийн тулд салах үйл явцаа удаашруулж байгаа гэх мэдээлэл гарсан бол одоо тэд эрх чөлөөтэй ганц бие хүмүүс болжээ. Тэд зургаан хүүхдийн эцэг эх байх үүргээ сайн биелүүлэхийн тулд сэтгэлзүйч дээр байнга очиж байх аж.

Анжелина Жоли саяхан кино урлагийн карьераа түр зогсоож буйгаа ярьсан билээ. Тэрбээр хүүхдүүдтэйгээ хамт Нью-Йоркт очиж, Бродвейд театрын жүжигчний карьер хөөх гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top