Женнифер Энистон, Брэд Питт нар эргэн нийлсэн үү?

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 31

Жүжигчин Женнифер Энистон, Брэд Питт нар эргэн нийлж байгаа талаар Холливудын шар хэвлэлүүд мэдээлжээ.

Тэд Энистоны тоглож буй киноны зураг авалт болж байгаа Парис хотод маш үнэтэй зочид буудалд хамт буусан байна. Брэд Питт Франц руу ажлаар ирэхдээ экс эхнэр дээрээ ирсэн бололтой.

Экс эхнэр, нөхөр хоёр таван жилийн хамтын амьдралаа Анжелина Жолигоос болж дуусгасан гэгддэг. Салалт Женниферт маш хүнд туссан бөгөөд Энистон Брэдийг мартахын тулд жүжигчин Жастин Терутай хуримаа хийсэн гэх яриа бий. Гэвч тэд хоёр жилийн дараа салсан бол Брэд Питтийн жүжигчин Анжелина Жолигоос салах үйл явц олон жил үргэлжилсэн билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.81.85) 2022 оны 04 сарын 03

Сайхан хос

1  |  4
Top