Венесуэлийн Нуэва-Эспарта мужийн шоронгоос 60 хоригдол оргосон талаар “El Nacional” мэдээлжээ. Тэд зэвсэг хулгайлан авч явж чадсан байна. Орголтын үеэр шоронгийн хоёр ажилтан шархаджээ.
Улс төрийн байдал нь тогтворгүй болж, эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа Венесуэлд нөхцөл байдал хүнд байгаа билээ. Тус улсын эрчим хүчний систем удаа дараа дайралтад өртсөнийг эрх баригчид АНУ-ын гар хөл болсон хүмүүсийн үйлдэл гэж буруутгасан. Венесуэлийн хямралын цаана АНУ-ын явуулга байна гэж тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро үздэг юм.
Сэтгэгдэл ( 0 )