Хойд Солонгос тактикийн удирдлагатай шинэ зэвсэг туршжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 18

БНАСАУ тактикийн удирдлагатай шинэ зэвсэг туршсан тухай Йонхап агентлаг мэдээлэв.

Зэвсэг турших явцыг полигон дээр ажигласан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун зэвсэглэлийн системийг боловсруулж дууссан нь ардын армийн хүчийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал юм гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, Хойд Солонгосын үндэсний батлан хамгаалах салбарын эрдэмтэд болон зэвсгийн үйлдвэрлэлийн салбарын ажилтнууд БНАСАУ-ын батлан хамгаалах чадавхыг дээшлүүлэх чиглэлээр том ажил хийж гүйцэтгэлээ гэж онцоллоо гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/мэдээлжээ.

Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаас хойш анхны туршилт хийж буй нь энэ юм.

Цагаан ордны төлөөлөгч Хойд Солонгос зэвсэг туршсан мэдээлэл авсан гээд дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс татгалзжээ.

Өнгөрсөн жил Хойд Солонгосын удирдагч цөмийн туршилт болон тив дамнасан баллистик пуужин хөөргөхөө зогсооно гэж мэдэгдэж байсан билээ. Тус улс хол тусгалтай пуужинд тохирох бага хэмжээний цөмийн зэвсэг болон АНУ-д хүрэх хүчин чадалтай баллистик пуужин бүтээсэн тухай мөн мэдэгдсэн юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top