Н.Цэрэнбат: Мэнэнгийн цагаан хоолойг байгалийн нөөц газрын ангилалд оруулна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 18

Монгол Улс олон улсын конвенцийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгаа нийт газар нутгийн 30 хувьд хүргэх амлалт өгсөн бөгөөд энэ хүрээнд УИХ-ын чуулагны нэгдсэн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт бүлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд тусгай хамгаалалттай газар нутгийг хэрхэн хамгаалж, холбогдох байгууллагууд яаж хамтран ажиллаж, төсөв санхүүгээ хэрхэн зохицуулж байгааг асууж байлаа. Тухайлбал, Н.Оюундарь гишүүн Мэнэнгийн талыг тусгай хамгаалалтад авах боломжийг асуусан юм.

Үүнд БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат “KFW-ийн шугамаар хэрэгжиж байгаа хоёр дахь шатны төсөл дээр 10 гаруй аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийг санхүүжүүлж ажиллана. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны чиглэлээр хамгийн сайн ажиллаж байгаа нь Хустайн нуруу. Энэ жишгээр бусад тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг хэрэгжүүлэхээр судалж байна. Монгол Улсын эдийн засгийн байдлаас хамаарч бид тусламж авдаг байдал өөрчлөгдсөн. Мөн төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлчихээд байхад тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг төрөөс шаардсан хэвээр байна. Жишээлэхэд, Сэлэнгэ аймаг тэрбум гаруй төгрөг байгаль орчиндоо зарцуулах ёстой байтал 500 гаруй сая төгрөг зарцуулж байна. Үлдэгдэл 608.8 сая төгрөгөө хуулийн дагуу байгаль орчинд зарцуулах юм бол байдал сайжирна. Ер нь санхүүжилтын хувьд улсын дундаж 36.5 хувь байна. Хуулиараа зарцуулах ёстой мөнгөө зарцуулмаар байна" гэлээ.

Мөн сайд "Дорнод аймгийн Матад суманд Мэнэнгийн цагаан хоолойг байгалийн нөөц газрын ангилалд оруулна” гэсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.188.221) 2019 оны 04 сарын 18

Humuusee ene erguu said blod yu hiiv hudlaa tender uuruu avah l huseltei hun bdg yum bish u

0  |  0
Top