ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ нутгийг 1.2 сая га талбайгаар нэмлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 21

Засгийн газраас Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа.


  • Онон, Балжийн байгалийн газарт Биндэр сумын зарим хэсгийг  
     
  • Дэглийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сумын зарим хэсгийг
     
  • Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын заагт орших Ачит нуурыг байгалийн цогцолбор газраар
     
  • Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолбор газрын ангиллаар
     
  • Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн давааг байгалийн цогцолбор газрын ангиллаар
     
  • Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан-Уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолбор газрын өргөтгөлөөр
     
  • Алтанхөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгат сумын зарим хэсгийг
     
  • Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур, Бумбат орчмын нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар
     
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баянхайрхан сумын нутагт орших Хурх, Хүйтний хөндий орчмыг байгалийн нөөц газрын ангиллаар
     
  • Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор, Хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар авсан байна.
     

Мөн Орхоны хөндий байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүсд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын орчмын 3090.16 га газрыг улсын тусгай хамгаалалтын газраас чөлөөлөх тогтоолыг Засгийн газраас гаргажээ.

Ийнхүү зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 1.2 сая га газрыг шинээр улсын тусгай хамгаалалтад авснаар Монгол Улсын хэмжээнд нийт 32.8 сая га газар улсын тусгай хамгаалалтад ороод байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol (64.119.27.224) 2019 оны 08 сарын 21

Chinii nutag chinii toirog uhagdaad duusch bgaa shuu

0  |  0
Irgen (64.119.27.224) 2019 оны 08 сарын 21

Ene bor halzan uvsiinhaa ene alt uhuulaad bgaa gazraa tsegtsleech

0  |  0
Top