"Хууль бус үйл ажиллагаа явуулсан ААН-ийг шүүхэд өгнө"

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 22

Засгийн газраас бай­галь орчинд хохирол учруулж, хууль бус үйл ажиллагаа явуулсан 19 аж ахуйн нэгжийг 23 тусгай зөв­шөөрлийг цуцлахаар шийдвэр гаргасантай холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас дараах тодруулгыг авлаа.


-Засгийн газраас хууль зөрчсөн 23 уурхайн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан байна. Ямар үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан бэ?

-Ерөнхий сайд уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн зарим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Уул уурхайн хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн. Үүний дагуу 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан.

-Тусгай зөвшөөрлийг нь цуцал­сан компаниудыг нэрлэж болох уу?

-Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БОАЖ-ийн сайдын эрхлэх ажлын хүрээнд 2018 оны хоёрдугаар сарын 2-нд хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай албан бичгийг 202 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Албан бичигт Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн үүргийн хэрэгжилтийг хангах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүрэг хариуцлагаа дээшлүүлэн ажиллахад бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд хууль бус аливаа үйлдэлд хатуу хариуцлага тооцох болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн. Эдгээр аж ахуйн нэгжээс 23 тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа. Тухайлбал, Архангай айм­гийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Монгол газар” компанийн эзэмшиж байсан 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Эдгээр 13-аас зөвхөн дөрөв нь байгаль орчны менежментийнхээ төлөвлөгөөг батлуулсан байсан. Гэхдээ үйл ажиллагаа явуулахдаа Байгаль орчныг хамгаалах тухай болон Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн байсан.

-Зөвшөөрлөө цуцлуулсан компаниудад нөхөн төлбөрийн асуудал үүсдэг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Тухайн компани хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан бол нөхөн төлбөрийн талаар гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа. Гэсэн хэдий ч байгаль орчны эсрэг үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж байгаль орчинд учруулсан хохирлыг нь барагдуулахаар хуулийн дагуу хандах болно.

-Засгийн газар Ноён уулын шүүх хуралд ямар байр суурь баримталж байгаа вэ?

-Нэгдсэн байдлаар лицензүүдийг шалгах Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг уул уурхайн бүх тусгай зөвшөөрлийн талаар дүгнэлт гаргана. Хэрэв лиценз олгох үйл явцад хууль бус үйлдэл гарсан бол тухайн лиценз цуцлагдана. Үүний дагуу бий бол­сон хөрөнгө оруулалт, бусад асуудлыг хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар төлөхгүй байх үүрэгтэй. Цаашид хууль бус үйл ажиллагаа явуулж, байгаль экологид хохирол учруулсан аж ахуйн нэгжийг шүүхэд өгнө.

-Тост, тосон бумба орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Үүний хүрээнд хэчнээн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох вэ?

-Нийт найман компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.216) 2019 оны 08 сарын 26

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Зочин(66.181.177.43) 2019 оны 08 сарын 25

ЯАХААРАА ААН -НЭГЖҮҮД ХОХИРДОГ ЮМ . ЭХ ОРОНОО УС ГОЛОО ҮГҮЙ ХИЙЧИХЭЭД ЮУГАА ЯРИАД БАЙГАА МАЛ ВЭ ? АЛАЛЦАНА ШҮҮ . ДАХИАД ИЙМ ЮМ ЯРИВАЛ .

0  |  0
зочин(66.181.161.113) 2019 оны 08 сарын 25

хүрэлсүхийнхээ хугацаатай сэрэлтээс цочдог юмуу энэ нэг ажилаа муу хийсэнээ мэдэхгүй цуцлах хохироох аянд ханцуй шамлан давхих нэг сайданцар байх юм яамных нь нөхдүүд ажилаа атгааз тавих аж ахуйн нэгжүүдийг хохироох алхамаар хийж байгааг мэдэхгүй шүүхэд өгнө гэж ормлох юм

0  |  0
059(103.14.38.136) 2019 оны 08 сарын 23

ene neg yum odoo l seree yu said ukhaantai yum bol ert serekhgui yagaa ve ...

0  |  0
Top