Н.Цэрэнбат: Надад “Найрамдал” зуслангаас авсан газар байхгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 25

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ирэх долоо хоногт тохионо. Гэтэл олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн газраас эрх мэдэл бүхий хүмүүс их хэмжээгээр авсан тухай мэдээлэл олныг цочирдуулав. Хүүхдийн баярыг угтаж Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг хуралдуулах (2019.05.21) үеэр “Найрамдал”-ын газрын асуудал хөндөгдсөн юм.

“Найрамдал” зуслан 5220 га газартай байсан бол одоо 1200 га газартай үлдсэн байна. Сошиал орчинд тарж байгаа мэдээлэлд “Найрамдал” зуслангийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж буй 100 иргэний дунд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 700 мКв, олимпийн аварга Н.Түвшинбаяр, О.Гүндэгмаа, П.Сэрдамба, Д.Баатаржав нар тус бүр 5000 мКв, АH-ын Улс төрийн бодлогын газрын дарга асан Д.Анхбаяр 2561 мКв, “Капитал” банкны ТУЗ-ийн дарга Т.Батбаяр 3400 мКв газар эзэмшдэг гэжээ.

"Найрамдал" зуслангийн газрын асуудалтай холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр бүгдээрээ байгаа. Надад “Найрамдал” зуслангаас авсан газар байхгүй. Би амьдралдаа нэг удаа “Найрамдал” зусланд амарсан. Манай хүүхдүүд “Найрамдал”-д амардаг. Хуулиараа бол тэр газар нутаг Байгаль орчны яаманд харьяалагддаггүй. Эхний гурван хуудас дээр өөр хүмүүсийн нэр явж байснаа сүүлийн хуудас дээр нь миний нэр орсон байсан. Ямар эх сурвалжаар яаж орсныг мэдэхгүй. Хардах эрхтэй байж болно гэхдээ гүтгэж болохгүй. Тэр нэрсийг хэн тараасныг тогтоох хэрэгтэй. Түүнээс биш бодсоноо биччихээд шуугиад байж болохгүй. “Найрамдал” зусланг манай яамнаас “Ногоон пасспорт” аяны хүрээнд дэмжиж ажилладаг. Хүүхдүүдэд байгаль орчныг хамгаалах ойлголт өгөх чиглэлээр олон ажил хийж байгаа. Нийслэлийн иргэдийн хурлаас гаргасан тамгатай тогтоол над дээр ирээгүй байна. Тогтоолыг шүүж байж хууль зөрчсөн байх юм бол хариуцлага тооцох тухай яригдана. Бүх зүйл хуулийн дагуу явах ёстой" гэсэн тайлбар хийлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.242.243.116) 2019 оны 05 сарын 26

Ингэж л ярина шүү дээ цайрчихсан хулгайч нар !

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2019 оны 05 сарын 25

sport-iin tolgoi hooson garuud bas end tend uhamsar muutaigaa gaihuulan muud manlailah boljee

0  |  0
zochin(202.179.27.127) 2019 оны 05 сарын 25

bugdees ni huraaj avaad duudlaga hudaldaagaar zarah heregtei il tod duudlaga hudaldaagaar zarah heregtei mungutei ni munguu tuluud avna biz . tuunees hen taniltai ner hundtei geed shunaj bolohgui shdee saidaa duudlaga hudaldaa zohion baiguulaad zarchih heregtei. tegvel tanid olon hun talarhana shuu

0  |  0
Top