ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

Өнөөдөр 2019.04.22. Монгол эх оронд маань нар 05 цаг 51 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 10 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Өнөөдөр Эх дэлхийн өдөр. Мөн Бразилийг нээсэн өдөр, Сербид Хоморголон устгалтад өртөгсдийг дурсах өдөр тохиож байна.

1950 оны энэ өдөр Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди мэндэлжээ. Өнөөдөр мөн Польшийн 14 дэх Ерөнхий сайд, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Доналд Туск, Голландын хөлбөмбөгч Марк ван Боммел, Бразилын хөлбөмбөгч Кака, Давид Луйз, Голландын хөлбөмбөгч, хаалгач Яспер Силлессен зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

1864 оны энэ өдөр АНУ-ын Конгресс мөнгөн тэмдэгтийн тухай хууль баталж, мөнгөн тэмдэгт дээр “Бид бурханд итгэдэг” гэх үгийг бичиж байхаар болжээ.

1969 оны энэ өдөр Их Британийн усан онгоц үйлдвэрлэгч Сир Робин Нокс-Жонстон ганцаараа зогсолтгүй дэлхийг тойроод эх нутагтаа эргэн ирэв.

1977 оны энэ өдөр телефон утасны шугамыг анх удаа шилэн кабелд холбожээ.

2016 оны энэ өдөр Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх “Парисын тунхаг” албан ёсоор хэрэгжиж эхлэв.

Өнөөдөр үс засуулахад тохиромжгүй. Тахиа, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр бэр гуйх, гэрээ хэлцэл хийх, мал арилжихад сайн. Харин амьтны амь таслахыг хатуу цээрлэ. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top