Business Insider шилдэг ухаалаг утасны жагсаалт гаргажээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 22

АНУ-ын санхүү, бизнесийн мэдээний Business Insider сайт дэлхийн хамгийн шилдэг ухаалаг гар утасны жагсаалтыг гаргажээ.

Сайтын жагсаалтад OnePlus 6T ухаалаг утсыг эхний байранд оруулсан бөгөөд шинэ загварыг удахгүй танилцуулна гэж Business Insider тодруулсан байна.

Business Insider сайтын бичсэнээр бусад өрсөлдөгчдийнх нь санал болгож буй утасгүй цэнэглэгч, усны өндөр хамгаалалт, камерын өндөр үзүүлэлт зэрэг олон сонголтгүй ч OnePlus 6T утас харагдах байдал, цэнэглэх хугацаа богино, батарейн ажиллах хугацаа урт зэрэг гол давуу талтай гэж үзжээ. 

Шилдэг таван утсаар Samsung Galaxy S10e, iPhone XR, Samsung Galaxy S10 Plus болон Galaxy S10 нэрлэгдсэн байна. Тэдний араас Google Pixel 3, 3 XL, Samsung Galaxy Note 9, iPhone XS, XS Max, Samsung Galaxy S9 Plus, iPhone X уг жагсаалтад багтжээ.

iPhone 8 Plus, Samsung Galaxy S9, Huawei Mate 20 Pro, iPhone 8, Razer Phone 2, LG V40, iPhone 7, 7 Plus, Moto G7 болон LG G8 мөн шилдэг утсаар нэрлэгдсэн бол BlackBerry Key2 жагсаалтын сүүл мушгисан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top