"Микроны босс", "Пруссны босс" нэртэй хоёр ч кино гарч үзэгчдийн хүртээл болоод байгаа. Өмнөд кинонуудад реппер Gee тоглосноороо онцлог, хүмүүсийн анхааролыг ихэд татаад байсан. Реппер Gee өөрийнхөө жүжиглэх чадварыг тоглосон кинонууддаа баталж чадсан.
Тэгвэл "Boss Of Boss" нэртэй шинэхэн уран бүтээл тун удахгүй үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Киноны дууг сүүлийн үед дуу хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж ирж байгаа "Vandebo" хамтлаг Big Gee нар хамтран дуулсан байна. Киноны дуу "Зогсохгүй" нэртэй юм.
Киноны гол дүрүүдэд жүжигчин Д.Баттөмөр, С.Батзориг, Т.Мөнх-Эрдэнэ (Big Gee), Д.Батмаа нар тоглосон байна. Тэдний шинэ уран бүтээлд ямар адвал өрнөхийг үзэх л үлдлээ. "Boss Of Boss" кино тавдугаар сарын 10-нд нээлтээ хийнэ.

Сэтгэгдэл ( 1 )
Сайхан