Өнөөдөр 2019.04.25. Монгол эх оронд маань нар 05 цаг 46 минутад мандлаа.
Улаанбаатар хотод 8 градус, ялимгүй хуртай. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Германд Мод тарих үндэсний өдөр, Португалид Эрх чөлөөний өдөр, Хойд Солонгост Зэвсэгт хүчний өдөр тохиож байна.
Энэ өдөр нэрт жүжигчин Аль Пачино, ОХУ-ын улстөрч Владимир Жироновский, Олимпийн хүрэл медальт, Украины өндрийн харайгч Валентина Козир, “Старбакс” сүлжээг үндэслэгч Зев Сийгл, Америкийн нэрт жүжигчин Рене Зеллвегер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:
1930 оны энэ өдөр Дотоод яамны эрүүлийг хамгаалах газрыг өргөтгөж, Эрүүлийг хамгаалах яам болгон өөрчлөв.
1939 оны энэ өдөр Намын төв хорооны тэргүүлэгчдийн хурлаар хувьсгалт хууль ёс зөрчигдөж байгааг илрүүлэн шүүмжилж, “Онцгой бүрэн эрхт комисс”-ыг татан буулгав.
Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:
1953 оны энэ өдөр нэрт эрдэмтэн Френцис Крик, Жэймс Ватсон нар хүний ДНК-ийн бүтцийг хосолмол болохыг анх удаа олон нийтэд танилцуулжээ.
1954 оны энэ өдөр анх удаа нарны зайн үүсгүүрийг практикт ашиглав.
1983 оны энэ өдөр “Пионер 10” хөлөг Плутон гарагийн тойрог замд оржээ.
2005 оны энэ өдөр Болгар, Румын улсууд Европын холбоонд элсэв.
Өнөөдөр үс засуулахад тохиромжгүй гэж дорнын зурхайд буужээ. Хулгана, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Энэ өдөр лус тахих болон урлах үйлд сайн. Харин архи, тамхи хэрэглэхийг цээрлэ. Хол газар явах гэж байгаа хүмүүс хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Сэтгэгдэл ( 1 )
Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. Та санхүүгийн асуудалтай байгаа, банкны хориглолтод байгаа, хэрэв та төслөө тохируулах санхүүжилт хэрэгтэй бол, моргейжийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад жилд 2% -ийг хурдан, найдвартай зээлээр санал болгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359