Түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна

2019 оны 04 сарын 26

Цаг агаарын хэт хуурайшилтын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасан.

Уг захирамжаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15 хүртэл хориглосон билээ. Үүнтэй холбогдуулан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахаар нийслэлийн Аялал жуулчлалын газраас 2019 оны дөрөвдүгээр сарын сарын 19-26-ны өдрийг дуустал нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа амралтын газар, жуулчны баазуудад хяналт, шалгалт хийж байна.  

Хяналт, шалгалтын хүрээнд ногоон бүсэд аялал зугаалга хийхийг хориглосон захирамжийг танилцуулан амралтын газар, жуулчны баазуудад үүрэг даалгавар өгч байгаа бөгөөд энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотын есөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 180 гаруй амралтын газар, жуулчны баазууд хамрагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top