Боловсрол телевиз “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын дугаарууд “Endemol shine” группийн албан ёсны эрхтэйгээр дөрөв дэх жилдээ гарахаар болжээ. Нэвтрүүлгийн нэгдүгээр улирлын ялагчаар дуучин П.Баярцэнгэл, 2-р улиралд жүжигчин Т.Бархүү, 3-р улиралд дуучин Б.Нацагдорж тодорч байсан юм.
Харин энэ удаагийн “Яг түүн шиг” шоу онцлогтой болох аж. Учир нь өмнөх гурван жилийн 24 оролцогчоос сонгогдсон шилдгийн шилдэг 8 оролцогч хоорондоо өрсөлдөх гэнэ. Чухам хэн, хэн сонгогдсоныг тун удахгүй зарлах болно.
“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг бүтээхийн тулд 200 орчим уран бүтээлч техник, зураг авалт, инженер, дууны найруулга, нүүр хувиргалт, хувцас дизайн, үс засалт, тайз гэх мэт 10 гаруй алба нэгжид хуваагдан өндөр зохион байгуулалттайгаар ажиллаж үзэгчдийн хүртээл болгодог аж. Шинэ дугаар тавдугаар сарын 5-ны ням гарагаас эхлэн “Боловсрол” телевизээр үзэгчдэд хүрэх болно.

Сэтгэгдэл ( 0 )