“The Hu” хамтлагийн тоглолтын тасалбар ХУДАЛДААНД гарлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07

Асар богино хугацаанд монгол төдийгүй дэлхийд алдаршиж чадсан “The Hu” хамтлагийн анхны бие даасан, бүрэн хэмжээний тоглолт энэ сарын 23,24-нд 19.00 цагаас “White Rock Center”-т болох гэж байна.

Тэд тоглолтоо “Гэрэг” хэмээн нэрлэжээ.

Энэхүү тоглолт нь тэдний ирэх сарын 06-нд Европын орнуудаар хийх аялан тоглолтын эхлэл болж байгаа юм. Уншигчдадаа сонирхуулахад, “The Hu” хамтлагийн тоглолтын тасалбар өнөөдрөөс эхлэн /2019.05.07/ худалдаанд гарч эхэхлжээ. Хоёр цаг үргэлжлэх тус тоглолтын тасалбарын үнэ 99,999 төгрөг аж.

“White Rock Center” 2018 оны зургаадугаар сард нээгдсэн бөгөөд сүүлийн үеийн дэлхийн стандартад нийцэхүйц хөгжим, гэрэл, тайзтайгаас гадна Монголд анх удаа 360 градус харагдах өнцөг бүхий “Projection Mapping Show” үзүүлэх боломжтойгоороо онцлог билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(156.0.213.2) 2019 оны 05 сарын 07

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хамгийн их хурдтай, найдвартай, хувь хүн, худалдаачдад жилд 2% -ийн зээл олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: +22 780 147 359

0  |  0
Top