ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 08

Өнөөдөр 2019.05.08. Монгол эх оронд маань нар 05 цаг 27 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 21 градус, багавтар үүлтэй. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгийн өдөр. Украинд өнөөдөр Дурсгал, эвлэрлийн өдөр бол Өмнөд Солонгост Эцэг эхчүүдийн өдөр, Норвегид Ахмад дайчдын өдөр тохиож байна.

Энэ өдөр Оросын нэрт кино найруулагч Валерий Тодоровский, Испанийн алдарт дуучин Энрике Иглесиас, Америкийн дуучин Кэндис Найт, Австралийн дуучин Даррен Хэйз, Украины дуучин, продюсер Потап, Италийн хөлбөмбөгчин Андреа Барцальи зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1913 оны энэ өдөр Хаант Орос улсаас Бага даргын сургуульд хэрэглэх зэвсгийг хүлээж авав.

1925 оны энэ өдөр Монголын пионерийн байгууллага байгуулагджээ. МХЗЭ-ийн Төв хорооны дэргэд байгуулагдсан энэ байгууллагын анхны удирдагч нь Д.Нацагдорж байв.

1937 оны энэ өдөр Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх газрын дэргэд “Улсын номын худалдааны газар” байгуулагдав.

2013 оны энэ өдөр Ардчилсан намын Их хурал хуралджээ. Хурлаар Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр баталгаажуулав.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1950 оны энэ өдөр Францын эмэгтэйчүүдэд зориулсан “Elle” сэтгүүл 15 настай Брижит Бардогийн зургаар нүүрээ чимжээ.

1960 оны энэ өдөр Куба болон ЗСБНХУ дипломат харилцаа тогтоов.

1970 оны энэ өдөр “The Beatles” хамтлагийн “Let It Be” диск гарчээ.

1976 оны энэ өдөр “ABBA” хамтлаг гурав дахь удаагаа Британийн хит парадыг “Fernando” дуугаараа тэргүүлэв.

1978 оны энэ өдөр Италийн уулчин Райнхолд Месснер, Австрийн уулчин Петер Хабелер нар Эверестийн оргилд анх удаагаа хүчилтөрөгчийн аппаратгүйгээр авирчээ.

Өнөөдөр үс засуулбал бие эрхтний хүч сайжирна. Энэ өдөр үхэр, тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаад хянамгай байгаарай. Өнөөдөр газар, лусын зан үйл болон гэр бүрэхэд сайн. Харин архи, тамхи хэрэглэхийг цээрлэ. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top