ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 13

Өнөөдөр 2019.05.13. Монгол эх оронд маань нар 05 цаг 20 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 21 градус, багавтар үүлтэй. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Бразилд Боолчлолыг цуцалсан өдөр тохиож байна.

Өнөөдөр Зөвлөлтийн сансрын нисэгч, ЗХУ-ын хоёр удаагийн баатар Владимир Жанибеков, Америкийн дуучин Стиви Вандер, Энэтхэгийн шашны тэргүүн Шри Шри Рави Шанкар, Америкийн сагсанбөмбөгч Дэннис Родман, Оросын эстрадын дуучин Маша Распутина, Английн кино жүжигчин Саманта Мортон, Роберт Паттинсон, Норвегийн дуучин Александр Рыбак зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1918 оны энэ өдөр Монгол Улсын Дээд, Доод хурлын газраас хуулийг зохион байгуулах түшмэдэд тушаах заавар гаргажээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1829 оны энэ өдөр Пушкин эхнэр Наталья Гончаровадаа гэрлэх санал тавьжээ.

1830 оны энэ өдөр Эквадор Колумбын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар улс болов.

1888 оны энэ өдөр Бразилд боолчлолыг цуцалжээ.

1927 оны энэ өдөр Киевт “Динамо Киев” хөлбөмбөгийн клуб байгуулагдав.

1958 оны энэ өдөр Австралийн иргэн Бен Карлин тээврийн завиар дэлхийг тойрхоор аялалд гарсан байдаг. Тэр 10 жилийн хугацаанд 62 мянган км зам туулан эх орондоо ирсэн билээ.

1966 оны энэ өдөр “Rolling Stones” хамтлаг “Paint it Black” цомгоо гаргажээ.

1967 оны энэ өдөр Энэтхэгийн Ерөнхийлөгчөөр анх удаагаа исламын шашинтай хүн сонгогдов. Доктор Закир Хусейн тус улсыг хоёр жил удирдсан юм.

1995 оны энэ өдөр Их Британийн иргэн Алисон Харгрийвез Эверестийн оргилд хүчилтөрөгчийн аппаратгүй авирчээ.

Өнөөдөр үс засуулахад тохиромжгүй. Энэ өдөр бар, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өнөөдөр ан гөрөө хийх, мал авах, лус тахихад сайн бол нүүдэл суудал хийх, хэрүүл маргаанд оролцохыг цээрлээрэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top