ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 14

Өнөөдөр 2019.05.14. Монгол эх оронд маань нар 05 цаг 18 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 20 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Парагвайд Төрийн далбааны өдөр, Израильд Тусгаар тогтнолын өдөр, Филиппинд Үндсэн хуулийн өдөр, Либерид Үндэсний эв нэгдлийн өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн кино найруулагч Жорж Лукас, “Facebook”-ийг үндэслэгч, “Facebook” компанийн Ерөнхий захирал Марк Зукерберг, Австралийн жүжигчин Кэйт Бланшетт, Францын жүжигчин Патрик Брюэль, Английн жүжигчин Тим Рот, Оросын театр, киноны жүжигчин Ярослав Бойко, Америкийн кино найруулагч, Оскарын шагналт Софья Коппола зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1956 оны энэ өдөр БНМАУ, БНАСАУ-ын хооронд соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1835 оны энэ өдөр А.C.Пушкины “Алтан загасны үлгэр” гарчээ.

1878 оны энэ өдөр вазелин гэх нэрийг патентжуулав. Вазелиныг Америкт цагаачилж очсон Английн иргэн Роберт Чезбро бий болгожээ.

1900 оны энэ өдөр Парист Олимпын II наадам нээлтээ хийв. Энэ Олимпод анх удаагаа эмэгтэйчүүд оролцсон билээ. Анхны эмэгтэй Олимпын аваргаар англи бүсгүй, теннисчин Шарлотте Купер тодорсон байдаг.

1922 оны энэ өдөр Башкирын нийслэлийг Стерлитамакаас Уфа руу шилжүүлжээ.

1948 оны энэ өдөр Израиль улс тусгаар тогтнолоо зарлав.

1993 оны энэ өдөр Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын Эдийн засгийн холбоо байгуулагджээ.

1993 оны энэ өдөр Литва, Словени, Эстони улсууд Европын зөвлөлийн гишүүн болов.

1998 оны энэ өдөр “Ассошэйтед Пресс” агентлаг 150 жилийн ойгоо тэмдэглэжээ.

Өнөөдөр үс засуулбал эрч хүч ихэснэ. Энэ өдөр хонь, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Өнөөдөр шинэ гэр, байр авах, нялхасын хурим хийх, багшид шавь ороход сайн. Харин газар ухах, худаг гаргахад таагүй. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top