Аугаа их “Ялалтын баяр”-аар Монголын нэрийг дуурсгахад зам тээврийн салбарынхан тусалжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 14

МҮОНРТ-ээс Халх голын ялалтын түүхт 80 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Болор одод” найрал дууны уралдаанд СУИС-ийн дэргэдэх лицей сургуулийн найрал дууны “Бадмаараг” хамтлаг тэргүүлсэн билээ. Тиймээс “Бадмаараг” хамтлаг нь тавдугаар сарын 9-ний өдөр тохиосон аугаа их Ялалтын баяраар Москва хотноо алдарт Улаан талбайд ая дуугаа өргөөд ирсэн дуулиан өдгөө ч алсраагүй байна.

Эх орон, түүний үнэт зүйл, аугаа ялалтын үнэ цэнийг ирээдүй хойчдоо урлагаар хүргэх энэхүү уралдаан нь Монгол Улсад анх удаагаа зохион байгуулсныг цааш нь уламжлал болгоосой хэмээн сайшааж байгааг дуулгах нь зүйн хэрэг. Үүгээр зогсохгүй дэлхийд тэргүүлэгч орны аугаа их Ялалтын баяраар талын Монголын хүүхдүүд хүрэлцэн очиж ая дуугаа өргөнө гэдэг нэр төрийн хэрэг биз ээ. Тэр тусмаа найрал дууны хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ очно гэдэг амаргүй. Манай орны хувьд өргөн бүрэлдэхүүнтэй найрал дууны хамтлаг бүү хэл урлагийн төлөөллүүд ч олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй аливаа үйл ажиллагаанд оролцоход хөрөнгө санхүүгийн бэрхшээл байнга тулгардаг. Харин 50-60 хүний бүрэлдэхүүнтэй найрал дууны хамтлагийг дэлхийн хэмжээний үйл ажиллагаанд оролцоход зам тээврийн салбар, тэр тусмаа “Улаанбаатар” төмөр зам, “МИАТ” компани ихээхэн дэмжлэг үзүүлсэн гэдгийг арга хэмжээнд оролцсон хүмүүс дуулгасан.

Энэ тухайд найрал дууны хамтлагийг удирдаж явсан багийнхан “Өргөн бүрэлдэхүүнтэй хойд хөршийг зориход зөвхөн замын зардалд ямар хэмжээний мөнгө орох вэ гээд бодохоор энэ том арга хэмжээнд оролцож Монгол Улсын нэрийг дуурсгах тухай ярилтгүй. Тэгэхээр урлагаа дэмждэг, эх орон, аугаа их ялалтын үнэ цэнийг хойч үедээ мэдрүүлэх, олон улсын тавцанд улсаа сурталчилах томоохон арга хэмжээнд сэтгэл гаргасан хүмүүс, тэр тусмаа Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд талархаж байгаагаа илэрхийлж байна” хэмээсэн юм.

Дэлхийн хоёрдугаар дайн ч бай, Халхын голын тулаан ч бай, бүгдийнх нь цаана эх орон, газар нутгийн халдашгүй дархан байдал, зоригт эрсийн амиар хэмжигдэх  аугаа их зүйл байдаг. Ийм үнэт зүйлийг ирээдүй хойчид ойлгуулах нь Монгол Улсын хэтийн тусгаар тогтнолын нэгэн баталгаа учраас болж өнгөрсөн арга хэмжээнд талархалтай хандаж байгаа хүмүүс олон байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ирээдүй(198.52.38.5) 2019 оны 05 сарын 15

Ирээдүйгээ дэмжинэ гэдэг их үйлс бүтээж яваа хүний л хийдэг ажил даа

0  |  0
Одгариг(198.52.38.5) 2019 оны 05 сарын 15

Б.Энх-Амгалан сайдад болон удирдаж буй салбарынханд нь ажлын амжилт хүсье. Баярлалаа

0  |  0
Монгол(150.129.140.168) 2019 оны 05 сарын 17

Улаанбаатар төмөр зам, МИАТ-хандаа баяр хүргэе. Энхамгалан сайдад баярлалаа.

0  |  1
Top