ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

Өнөөдөр 2019.05.16. Монгол эх оронд маань нар 05 цаг 15 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 13 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Иракт Хоморголон устгах үзлийн эсрэг өдөр бол Кайманы арлуудад Хамтын нөхөрлөлийн өдөр, Малайзад Багш нарын өдөр тохиож байна.

Өнөөдөр Ирландын жүжигчин Пирс Броснан, Оросын гимнастикч, Олимпын аварга Ольга Корбут, Америкийн поп дуучин Жанет Жексон, жүжигчин Тори Спеллинг, Меган Фокс, топ модель Бехати Принсло зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1956 оны энэ өдөр БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал Венийн энх тайвныг хамгаалах ард түмний их хурлын комисст илгээлт явуулжээ. Энэ нь АНУ, ЗСБНХУ, БНХАУ, Англи, Францын хооронд энх тайвны гэрээ байгуулах тухай Венийн их хурлын анхааруулсан бичгийн хариу болгон илгээсэн илгээлт юм.

1990 оны энэ өдөр Монголд олон намын систем хууль зүйн хувьд тогтон батжив.

2013 оны энэ өдөр Монголын газрын тосыг Өвөрмонголын нефтийн үйлдвэрт боловсруулж, MGL-93 автобензин гаргасныг Монголын зах зээлд нийлүүлж эхэлсэн юм.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1881 оны энэ өдөр Германд дэлхийн анхны цахилгаан трамвай явжээ.

1929 оны энэ өдөр Холливудад хожим нь “Оскар” гэж нэрлэгдсэн кино наадам анх удаагаа болов.

1969 оны энэ өдөр ЗХУ-ын “Венера 5" хөлөг сугар гарагийг судлахаар амжилттай хөөрөв.

2000 оны энэ өдөр АНУ-д архинд донтолтын эсрэг эмийг анх удаагаа туршжээ.

2004 оны энэ өдөр 49 дэх удаагийн “Eurovision” наадамд Украины дуучин Руслана түрүүлэв.

Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр тахиа, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Өнөөдөр бүтээл туурвил эхлэх, бясалгах, гэр бүрэхэд сайн. Харин эрдэнийг гадагш өгөхөд муу. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top