Батлан даалтад гараад байсан ”Анод”-ын гурвыг дахин хорив

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 03

«Анод» банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Д.Энхтөр нарыг дахин Цагдан хорих төвд саатуулжээ.Тэднийг өнгөрсөн сарын 31-нд батлан даалтад гаргаад байсан ч Нийслэлийн прокурорын газраас энэ шийдвэрийг буруу хэмээн үзэж Баянзүрх дүүргийн шүүхэд гомдол гаргасан юм. Энэ дагуу Баянзүрх дүүргийн Ерөнхий шүүгч Б.Баатар прокурорын гомдлыг энэ сарын нэгний 18:50 цагийн үед авч хэлэлцээд батлан даалтад гаргах шийдвэрээ цуцалжээ. Ингэснээр Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр нарын цагдан хорих хугацааг дахин сунгасан байна. Нийслэлийн прокурорын газраас тэднийг мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй хэмээн үзэж, батлан даалтад гаргахаас эрс татгалзаж байгаа юм. Ийнхүү банкнаас хуурамч хувьцаа гаргаж, 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Д.Энхтөр нар дахин хоригдлоо.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top