ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 20

Өнөөдөр 2019.05.20. Монгол эх оронд маань нар 05 цаг 09 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 16 градус, багавтар үүлтэй. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн цаг уурын өдөр болон Дэлхийн зөгийн өдөр тохиож байна. Украинд өнөөдөр Банкны ажилтнуудын өдөр бол Индонезид Эмч нарын өдөр. Тэгвэл Саудын Арабд Тусгаар тогтнолын өдөр тохиож байна.

Өнөөдөр алдарт дуучин Шер, Америкийн жүжигчин Тони Голдуин, рэппер Баста Раймес, “Чэлси”, “Арсенал” клубийн хаалгач Петр Чех, Оросын жүжигчин, дуучин Гоша Куценко, Шура, Испанийн хөлбөмбөгийн хаалгач, дэлхийн аварга Икер Касильяс, “Хаадын тоглоом” цувралын од, жүжигчин Жэк Глийсон зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1900 оны энэ өдөр Францад Олимпын II наадам нээлтээ хийж байв.

1902 оны энэ өдөр Куба улс Шведээс тусгаар тогтножээ. Тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Томас Эстрада Пальма тангарагаа өргөв.

1927 оны энэ өдөр Их Британи улс Саудын Арабын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.

1932 оны энэ өдөр алдарт нисгэгч Амелиа Эрхардт Канадын Ньюфаундлэнд мужаас дэлхийг тойрох аялалаа эхлүүлсэн байдаг. Тэрээр Атлантын далайг нисч туулсан анхны эмэгтэй болсон юм.

1954 оны энэ өдөр Билл Хэйли алдарт “Rock Around the Clock” цомгоо гаргажээ.

1989 оны энэ өдөр БНХАУ-ын Засгийн газар Бээжин хотын Таньаньмений талбайд болсон жагсаалыг дарах шийдвэрийг гаргав.

2002 оны энэ өдөр Зүүн Тимор тусгаар тогтнолоо зарлав.

Өнөөдөр үс засуулахад тохиромжгүй. Энэ өдөр үхэр, тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Өнөөдөр найр наадам хийх, шинэ гэр барих, шинэ хувцас өмсөхөд сайн. Харин ургаа мод таслах, байшингийн суурь тавихад муу. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top