ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

Өнөөдөр 2019.05.22. Монгол эх оронд маань нар 05 цаг 06 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 28 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Биологийн олон төрөл зүйлийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Йеменд өнөөдөр Нэгдлийн өдөр, Киргизид Зэвсэгт хүчний өдөр, Гайтид Үндэсний тусгаар тогтнолын өдөр, Шри Ланкад Бүгд найрамдах улсын өдөр юм.

Өнөөдөр Их Британийн дуучин, дуу зохиогч Стивен Моррисси, Японы найруулагч Хидэаки Анно, Америкийн дижей Карл Крэйг, Их Британийн супермодель Наоми Кэмпбелл, Америкийн жүжигчин Женнифер Гүдвин, Оросын жүжигчин Андрей Чадов, Их Британийн жүжигчин Люси Гордон, Оросын уран гулгагч, Олимпын хоёр удаагийн аварга Татьяна Волосожар зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1947 оны энэ өдөр Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг байгуулагджээ.

1964 оны энэ өдөр БНМАУ, Швейцарийн холбооны улстай дипломат харилцаа тогтоов.

2003 оны энэ өдөр Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын Гадаад явдлын яамны дэд сайд Ван Иг хүлээн авч уулзав.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1856 оны энэ өдөр Москвад Третьяковын галерей үүсгэн байгуулагджээ. Энэ өдөр Оросын бизнес эрхлэгч П.М.Третьяков өөрийн цуглуулгандаа эхний хоёр зургийг худалдаж авсан байна.

1900 оны энэ өдөр Нью-Йоркт “Associated Press” мэдээллийн агентлаг үүсгэн байгуулагдав.

1950 оны энэ өдөр Хятадын коммунист Засгийн газар Түвдэд коммунист засаг байгуулвал газар нутгийн автономит эрх олгох санал тавьжээ.

1990 оны энэ өдөр Хойд болон Өмнөд Йемен олон жилийн зөрчилдөөний дараа нэгдмэл Йемений бүгд найрамдах улс болов.

Өнөөдөр үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө. Энэ өдөр гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаад болгоомжтой хандаарай. Өнөөдөр мал авах, эмнэлэгт хандахад сайн бол хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавихад таагүй. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top