ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

Өнөөдөр 2019.05.23. Монгол эх оронд маань нар 05 цаг 06 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 30 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн яст мэлхийн өдөр. Германд өнөөдөр Үндсэн хуулийн өдөр бол Ямайкад Хөдөлмөрийн, Мексикт Оюутнуудын, Тажикистанд Залуусын өдөр тохиож байна.

Өнөөдөр Английн жүжигчин Жоан Коллинс, Оросын шатарчин, дэлхийн аварга Михаил Багдасаров, жүжигчин Лариса Гузеева, Британийн “Radiohead” рок хамтлагийн бөмбөрчин Фил Сэлуэй, Бразилын авто уралдаанч, “Формула-1”-ийн нисгэгч асан Рубенс Баррикелло, Германы улс төрийн зүтгэлтэн Мануэла Швезиг зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1960 оны энэ өдөр “БНХАУ-аас БНМАУ-д үзүүлэх эдийн засаг болон техникийн тусламжийн гэрээ”-ний эцсийн хувилбарыг хэлэлцэн гарын үсэг зуржээ. Уг гэрээний дагуу БНХАУ 1956-1959 оны хооронд БНМАУ-д тусламжаар нэхмэлийн үйлдвэр, шилний үйлдвэр, дулааны цахилгаан станц, цаасны үйлдвэр, усан сан зэрэг 17 байгууламжийн төсөл, техник хэрэгсэл нийлүүлэхээр болов.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1879 оны энэ өдөр Иван Тургенев Оксфордын их сургуульд иргэний эрхзүйгээр докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр доктор зэрэгтэй дэлхийн анхны зохиолч болов.

1925 оны энэ өдөр Гүржид өргөн нэвтрүүлэг цацагдаж эхэлжээ.

1969 оны энэ өдөр “The Who” хамтлаг түүхэнд анх удаагаа рок дуурь “Томми”-г тоглов.

1988 оны энэ өдөр Мишель Платини хөлбөмбөгтэй салах ёс хийжээ.

2000 оны энэ өдөр Бьёрк Гүдмундсдоттир “Харанхуйд бүжиглэгч” киноны дүрээрээ Каннын кино наадмын Шилдэг жүжигчин болов.

Өнөөдөр үс засуулбал өлсч ундаасна гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр хулгана жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаад болгоомжтой хандаарай. Өнөөдөр гэмтнийг шийтгэх, мал номхруулах, дарханы үйл хийхэд сайн. Харин хувцас эсгэхэд таагүй. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top