ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 24

Өнөөдөр 2019.05.24. Монгол эх оронд маань нар 05 цаг 05 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 16 градус, бороотой. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Болгар, Хойд Македон, Орост Слав бичиг, соёлын өдөр бол Эритрейд Тусгаар тогтнолын өдөр тохиож байна.

Энэ өдөр Британийн жүжигчин, “Оскар”-ын шагналт Жим Бродбент, жүжигчин Альфред Молина, Кристин Скотт Томас, Японы найруулагч Синъитиро Ватанабэ, Францын хөлбөмбөгчин, жүжигчин Эрик Кантона, Украины дуучин, “Eurovision 2004”-ийн ялагч Руслана, Оросын хоккейчин Артём Анисимов зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1949 оны энэ өдөр БНМАУ, Албани улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1844 оны энэ өдөр дэлхийд анх удаагаа цахилгаан мэдээ илгээжээ. Цахилгааныг Вашингтоноос Балтимор руу илгээж байв.

1925 оны энэ өдөр Оросын алдарт “Комсомольская правда” сонины анхны дугаар хэвлэгдэв.

1950 оны энэ өдөр алдарт жүжигчин Ингрид Бергман, найруулагч Роберто Росселлини нарын хурим болж байжээ.

1956 оны энэ өдөр Швейцарын Луганод “Eurovision” дууны тэмцээн анх удаагаа зохион байгуулагдав.

1969 оны энэ өдөр “The Beatles” хамтлагийн “Get Back” дуу тав дахь долоо хоногтоо Америкийн хит парадыг тэргүүлжээ.

1993 оны энэ өдөр Эритрей Этиопоос тусгаар тогтнов.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр үхэр, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаад болгоомжтой хандаарай. Өнөөдөр буян номын үйл хийх, бизнес эхлэхэд сайн. Харин мод суулгахад таагүй. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top