Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар гэргийдээ сувдан цагаан "Land 200" бэлэглэлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 24

Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаагийн төрсөн өдөр өчигдөр (2019.05.23) тохиолоо. Аавдаа зориулсан номынхоо нээлтийг хийж, баримтат кино бүтээн олонд толилуулсан энэ өдрийн баяр дээр баяр нэмж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар гэргийдээ төрсөн өдрийн бэлэг болгон сувдан цагаан өнгийн LAND 200 автомашин бэлэглэлээ. 

О.Гүндэгмаа гавьяатын аав агаарын спортын зууны манлай тамирчин, шүхрийн болон уулын спортын ОУХМ Дагвын Отряд гэдгийг олон түмэн мэднэ. Хөдөлмөрийн баатар хосууд аавынхаа амьдрал, спортын түүхийг мөнхөлсөн “Хүн шувуу” баримтат кино, дурсамж ном бүтээж, номон суварга босгосон нь бахархалт бүтээл болж чаджээ. Өчигдөр болсон номын нээлтийн ёслолын гэрэл зургаас толилуулахын сацуу Монголын бахархал болсон гэр бүлдээ сайн сайхныг хүсье. Номын буян дэлгэрэх болтугай. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top