"Thunder"-ийн менежер Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарт гомдол гаргажээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 24

Хар бараан мэдээлэл сошиал орчинд сум мэт хурдан тархаж байгаа өнөө үед Монголын залууст зөв үлгэр дууриалал үзүүлэн, гэрэл гэгээтэй бүхнийг түгээдэг влог бол яахын аргагүй "Positive Mongolians"-н Төвшөө, Дөлгөөн хоёрын влог юм. Тэд өчигдөр /2019.05.23/ “Ээжийн бодлоор Vandebo & Thunder & UKA & Tsetse” гэсэн 77 дахь влогоо нийтэлжээ. Харин энэхүү влог Thunder-т  таалагдаагүй бололтой.

Энэ талаар  “Reaction хийсэн хүн бүрт ийм зүйл ирдэг юм болов уу. Ээж маань өөрийн бодлоо л бидний TUVSHUU DULGUUN VLOG #77-д хуваалцсан байтал ийм мсж бидэнд ирлээ. Уул нь бол хэн нэгнийг доош нь хийх гээгүй одоо үеийн дууг бидний ээж аавын насныхан хэрхэн хүлээж авдаг бол гэдгийг л үзэгчидтэйгээ хуваалцсан юм шүү дээ.

Манайхыг REPORT хийнэ, бичлэгээ устга гэж хэд хэд бичлээ. Харамсалтай байна. THUNDER-г бид өөрсдөө дууг нь уул нь сонсдог дэмждэг юмсан. Иймхэн бичлэг дээр ингэж нэр хүндэд халдлаа гэх мэтээр Менежер нь холбогдож байгаад харамсаж байна... Нийгэмд нөлөөлөх олон сайхан дуу хийдэг гэж мэднэ. Хамгийн их хандалттай эрчүүдийг доргиосон дуунуудын нэг гээд сонгосон шүү дээ.

Менежер Б. Энхбаатар та эхлээд бидний бичлэгийг бүтэн үзэж нэр хүндэд халдсан эсэхийг нягталж үзэх хэрэгтэй санагдлаа” хэмээн Төвшөө, Дөлгөөн өөрсдийн пейж хуудсандаа нийтэлжээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Yu(103.26.193.178) 2023 оны 09 сарын 09

Ene 2 $200,000 youtubees olson. Soliotou yum hiihee bolih heregtei

1  |  0
(182.214.30.59) 2019 оны 10 сарын 15

2 balai ym dandaa balairch bdiin balairah muruuru balairahgui svvldee hunii ner hunded haldaj balairdag bolsiin bh da ene youtube.iin 2 erguu

0  |  1
Top