ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 27

Өнөөдөр 2019.05.27. Монгол эх оронд маань нар 05 цаг 01 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 24 градус, багавтар үүлтэй. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Японд Тэнгисийн цэргийн өдөр, Нигерид Хүүхдийн өдөр, Боливт Ээжүүдийн өдөр, Киргизид Номын сангийн өдөр тохиож байна.

Энэ өдөр Испанийн жүжигчин, дуучин Ана Белен, “Оскар”-ын шагналт Италийн найруулагч Жузеппе Торнаторе, Английн хөлбөмбөгч Пол Гаскойн, жүжигчин Жозеф Файнс, Пол Беттани, Америкийн жүжигчин, “Алтан бөмбөрцөг”-ийн шагналт Крис Колфер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1895 оны энэ өдөр Английн зохион бүтээгч Бирт Акрес кино проекторын патент авчээ.

1921 оны энэ өдөр Афганистан тусгаар улс болов.

1930 оны энэ өдөр Ричард Дрю скочны патент авчээ. Скочийг анх автомашиныг будах үед шилийг нь хамгаалахад ашиглаж байсан аж.

1933 оны энэ өдөр Уолт Диснейн “Гурван тоорой” хүүхэлдэйн кино нээлтээ хийжээ.

1937 оны энэ өдөр Сан-Францискод “Алтан хаалга” гүүрийг нээв.

1960 оны энэ өдөр Туркт төрийн эргэлт болжээ.

Өнөөдөр үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өнөөдөр хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, үнэт эдлэл авахад таатай. Харин хиншүү хярвас гаргавал муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top