К-ПОП-оор алдаршсан хятад одод

2019 оны 05 сарын 27

Өмнөд Солонгосын дуу хөгжмийн ертөнцийн ихэнх од солонгос дуучид ч гадаад улсаас ирээд алдаршсан од цөөнгүй байна. Тэр тусмаа манай урд хөрш Хятадаас К-ПОП-д амжилт олсон дуучин маш олон бий. Хятад гаралтай оддын давуу тал нь алдар хүндтэй болонгуут нь Хятад, Тайвань, Хонконг, Макаод амжилт олох зам нь нээлттэй болдог. Олон тэрбум хүнтэй зах зээлд тэд Өмнөд Солонгосоос илүү хөрөнгө мөнгө олдог.

1. Жексон

GOT7 хамтлагийн Жексон Хонконг гаралтай ч хятад хүн гэдгээрээ их бахархдаг. Тиймээс ч хятадууд түүнд их хайртай. Хятадын телевизийн нэвтрүүлгээс түүнийг байнга харж болно.

2. Хангён

Хангёний амжилт “Super Junior” хамтлагаас эхлэлтэй. Гурван жил ажиллаад тэр хамтлагийнхаа ахлагч болсон. Гадаад оронд Хятадын соёлыг түгээж, улс орныхоо нэрийг өргөсөн тул эх оронд нь түүнийг хүндэлдэг. Бээжингийн олимпийн бамбарын буухианд гүйж, 2010 онд “Хятадын хамгийн алдартай дуучин” хэргэм хүртэж байлаа.

3. Крис

EXO-гоос гарсан нь Крисийн замналын хамгийн зөв шийдвэр байлаа. SM Entertainment агентлагаа шүүхэд өгч, заргалдсан ч Крис Ву Хятад, Барууны аль ч оронд замналаа үргэлжлүүлэх бололцоотой үлдсэн юм. Forbes сэтгүүлийн “Хятадын алдартан” жагсаалтад тэр тэрбумтнуудтай эн зэрэгцэн багтдаг.

4. Жун

SEVENTEEN хамтлагийн Жун Шэньчжэнд төрсөн бөгөөд хятад бүсгүйчүүдийн шүтээн. Багадаа тэр чамгүй авьяастай жүжигчин байжээ. Хятадын тулааны урлаг үшүгээр  хичээллэдэг нь ч түүнд алдар нэр авчирсан.

5. Лухан

EXO-гийн бас нэгэн хуучин дуучин. Агентлагаа орхиод тэр Крис шиг Баруунд гараагүй, Хятадын кино, хөгжмийн том төслүүдэд оролцож байгаа.

6. Фэй

 “Miss A”-д хоёр хятад дуучин бий. Гэхдээ Хятадад Фэйд нь илүү дуртай. Фэй эх орондоо маш олон тооны зар сурталчилгаа, цуврал кинонд тоглодог.

7. Лэй

EXO-д үлдсэн цорын ганц хятад дуучин. Хэдийгээр хамтлагдаа үлдсэн ч Хятадад маш олон төсөлд оролцдог. Хятадад Лэй “EXO” хамтлагаасаа илүү алдартай гэж ярих шинжээч ч бий. Тэр Жэки Чантай кинонд тоглож, хятадаар дуулж, хятад кинонд тоглож байгаа.

8. Виктория

Эх орондоо харихаараа Виктория К-ПОП одын дүрээ орхиж, авьяаслаг жүжигчин, үзэсгэлэнт модель, цэнгээнт нэвтрүүлгийн од болон хувирдаг.

9. Тао

Крис, Лухан нараас гадна EXO-г орхисон бас нэгэн хятад дуучин бол Тао. Өмнөд Солонгосоос харьж ирээд Тао хэд хэдэн клип хийж, цомог гаргасан. Хэд хэдэн кинонд тоглоод амжсан.

10. Чэн Сяо

WJSN-ээс хамгийн алдартай нь Чэн Сяо байсан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top