УИХ-аас өнгөрсөн 5 дахь өдөр ноос, ноолуурын салбарыг дэмжих хүрээнд Засгийн газраас таван жилийн хугацаатай жилийн долоон хувийн хүүтэй, 300 тэрбум төгрөгийн бонд гаргахыг зөвшөөрсөн хууль баталсан. Энэхүү 300 тэрбум төгрөгийн 100 тэрбумыг ноолуурын салбарт, 150 тэрбумыг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлэнд, 50 тэрбумыг ноосоо тушаасан малчинд урамшуулал олгоход зарцуулах ажээ.
Малчид нэг кг хонины ноос, тэмээний ноос тушаах бүрт 2000 төгрөгийн урамшуулал авах юм байна. 2013 оны долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих энэ урамшуулалд хамрагдахын тулд малчид заавал хоршооны гишүүн байх ёстой ажээ. Энэ нь малчдыг хөдөлмөрөө хоршин хоршоо байгуулж ажиллах тэр чиглэл рүү хандуулж байгаа бодлого гэж хууль боловсруулагчид тайлбарлаж байна.
Б.Сараа.
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )