ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

Өнөөдөр 2019.05.30. Монгол эх оронд маань нар 04 цаг 59 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 19 градус, багавтар үүлтэй. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр АНУ-д Дурсах өдөр, Никарагуад Ээжүүдийн өдөр, Хорватад Парламентын өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн гитарчин, “Грэмми”-ийн шагналт Том Морелло, Английн хөлбөмбөгч Стивен Жеррард, Оросын жүжигчин Мария Берсенева, цаначин, Олимпын аварга Никита Крюков, хөлбөмбөгч Александр Головин зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1957 оны энэ өдөр БНМАУ-аас Хөх хотод Ерөнхий консулын газар байгуулж, Ерөнхий консулаар Даш томилогдов.

1990 оны энэ өдөр ӨМӨЗО-ны нийслэл Хөх хот болон Монголын нийслэл Улаанбаатар хотын хооронд анх удаагаа олон улсын галт тэрэгний маршрут нээжээ.

1991 оны энэ өдөр Дэлхийн үр тарианы төлөвлөгөөний захиргаа, АНУ-ын Засгийн газар, Хятадын Засгийн газар, Төмөр замын яам БНМАУ-д үр тарианы яаралтай тусламжийн гэрээнд гарын үсэг зурав.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1971 оны энэ өдөр “Маринер-9” станц Марс руу хөөрчээ.

1982 оны энэ өдөр Испани улс НАТО-гийн 16 дахь гишүүн орон болов.

1992 оны энэ өдөр Киевт “Грин Грей” хамтлаг байгуулагджээ.

2000 оны энэ өдөр анхны казах рок дуурь-балет “Такыр” тавигдсан байна.

Өнөөдөр үс засуулбал жаргал үргэлжид ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаад болгоомжтой хандаарай. Өнөөдөр лус тахих, мал аж ахуйн үйл хийх, удирдах суудалд суухад сайн. Харин архи, тамхи хэрэглэх, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэ. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top