ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 03

Өнөөдөр 2019.06.03. Монгол эх оронд маань нар 04 цаг 56 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 17 градус, бороотой. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн дугуйн өдөр. Черногорт өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр бол Намибд Зэвсэгт хүчний өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн гитарчин, “Slayer” хамтлагийг үүсгэн байгуулагч Керри Кинг, Британийн дуучин Келли Жонс, Оросын жүжигчин Пётр Красилов, Олимпын аварга хөнгөн атлетикч Елена Исинбаева, Испанийн теннисчин, “Их дуулга”-ын 14 удаагийн аварга, Олимпын аварга Рафаэль Надаль, Германы хөлбөмбөгч Марио Гетце зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1959 оны энэ өдөр Сингапур Үндсэн хуультай болж, өөрийгөө удирдах улс болжээ.

1961 оны энэ өдөр Венад Н.С.Хрущёв, Жон Кеннеди нарын хоёр өдрийн хэлэлцээр эхлэв.

1965 оны энэ өдөр Эдвард Уайт задгай сансарт гарсан анхны америк сансрын нисэгч болов. Тэрээр “Жемини-4” хөлгөөр нисэх үедээ задгай сансарт гарчээ.

1970 оны энэ өдөр анхны хиймэл генийг нийлүүлэв.

1985 оны энэ өдөр Ватикан болон Итали католик шашныг Италийн төрийн шашин гэсэн статусгүй болгох гэрээ хийжээ.

1992 оны энэ өдөр ОХУ-д Аюулгүйн зөвлөл байгуулагдав.

2004 оны энэ өдөр Брюсселийн Уккел хотод дэлхийн хамгийн гүн бассейн нээгджээ. Түүний гүн нь 33 метр.

2006 оны энэ өдөр Черногорын парламент тус улсын тусгаар тогтнолыг зарлав.

2010 оны энэ өдөр “Марс-500” төслийн гуравдугаар үе эхэлжээ.

Өнөөдөр үс засуулбал эрлэг лугаа учирна гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өнөөдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийхэд таатай. Харин овоо тахих, эрдэнийн зүйл гадагш өгөхөд таагүй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай. Хол газар явах гэж байгаа хүмүүс урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top