Эштон Катчер найз бүсгүйг нь хөнөөсөн алуурчны талаар мэдүүлэг өгчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 31

41 настай жүжигчин Эштон Катчер олон жилийн өмнө найз бүсгүйг нь хөнөөсөн алуурчныг шүүх хуралд оролцжээ. Холливудын жүжигчин найз бүсгүйгээ яагаад аварч чадаагүй талаараа ярьсан байна. Эштон жүжигчний карьераа эхэлж байхдаа үерхэж байсан бүсгүй болох 22 настай Эшли Эллерин Дизайны дээд сургуульд сурдаг байжээ. 2001 оны эхээр уг хэрэг гарсан байна. Эштон нэгэн орой найз бүсгүйнхээ Лос-Анжелес дахь гэрт нь очихоор тохиролцсон байжээ. Тэд дараа нь “Grammy”-гийн үдэшлэгт очихоор болсон байсан аж. Хосууд 20:00-д уулзах байсан ч хагас цагийн өмнө төлөвлөгөө өөрчлөгджээ.

Эштон шүүх хурлын үеэр ярихдаа “Би жаахан хоцрох болсноо түүнд хэлэхэд Эллерин “За, оройхон уулзъя” гэсэн. Хэдэн цагийн дараа найз бүсгүй рүүгээ залгахад тэр утсаа аваагүй. Тэр надад их таалагддаг байсан болохоор олон удаа залгаж залхаахыг хүсээгүй. Би нохдоо салхилуулчихаад түүний гэр рүү очсон. Хэн ч хаалга нээж өгөөгүй” гэжээ.

Тийнхүү Эштон найз бүсгүйнхээ байшингийн цонхоор харахад шалан дээр өтгөн зүйл асгарсан, бага зэргийн эмх замбараагүй байсан гэнэ. Гэхдээ залуу үүнийг үдэшлэгтэй холбоотой гэж боджээ. Тэрбээр найз бүсгүйгээ ганцаараа үдэшлэгт явсан байна гэж бодоод буцсан аж.

Гэвч бүсгүй цуврал алуурчны золиос болсон байв. Майкл Гаргило гэх уг алуурчин ганцаараа байгаа бүсгүйчүүдийн гэр рүү засварчны дүрээр нэвтэрч, тэднийг хөнөөдөг байжээ. Алуурчинд цаазын ял төлөвлөж байгаа аж.

Эмгэнэлт явдлаас хэдэн жилийн дараа Эштон Катчер Деми Муртай гэрлэсэн ч 2013 онд салж, хэдэн сарын дараа жүжигчин Мила Кунистай гэрлэсэн билээ. Тэд одоо хоёр хүүхдийн аав, ээж юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
 (66.181.161.65)  2025 оны 03 сарын 13

Эштон бурхан ивээг.

1  |  0
Top