ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

Өнөөдөр 2019.06.04. Монгол эх оронд маань нар 04 цаг 56 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 17 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Түрэмгийллийн золиос болсон гэмгүй хүүхдүүдийн олон улсын өдөр. Мөн Тяньаньмэний талбайд 1989 онд болсон эсэргүүцлийн жагсаалыг дурсах өдөр юм. Түүнчлэн Унгарт өнөөдөр Үндэстний эв нэгдлийн өдөр, Эстонид Төрийн далбааны өдөр, Молдавт Банкны ажилтнуудын өдөр, Финландад Батлан хамгаалах хүчний өдөр тохиож байна.

Өнөөдөр Италийн дуурийн дуучин Чечилиа Бартоли, Английн жүжигчин Рассел Брэнд, Америкийн жүжигчин Анжелина Жоли, Оросын нэрт улстөрч Алексей Навальный, Америкийн уран гулгагч, Олимпын аварга Эван Лайсачек, Германы хөлбөмбөгч Лукас Подольски, Бутаны хатан хаан Жецун Пема Вангчук зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1917 оны энэ өдөр Нью-Йорк дахь Колумбын их сургуульд анх удаагаа Пулитцерын шагнал гардуулжээ.

1970 оны энэ өдөр Тонга тусгаар улс болов.

1975 оны энэ өдөр Британийн парламентын хурлыг анх удаагаа шууд эфирээр дамжуулжээ.

1989 оны энэ өдөр Бээжинд Тяньаньмэний талбайд болсон оюутнуудын жагсаалыг дарав.

2000 оны энэ өдөр Шри-Ланкийн Засгийн газар жагсаал цуглаан хийхийг хориглосон шийдвэрээ цуцалжээ.

Мөн оны энэ өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт Москва дахь Америкийн Элчин сайдын яамны шинэ корпусыг албан ёсоор нээв.

2004 оны энэ өдөр

Америкийн санхүүч Жорж Сорос терроризмтой хийсэн тэмцэл нь АНУ-ыг хохирогчоос гэмт хэрэгтэнд хүргэсэн гэж мэдэгджээ. Тэрбээр АНУ “Есдүгээр сарын 11-нд болсон террорист ажиллагаанаас илүү олон гэм зэмгүй хүмүүсийн аминд хүрсэн” гэсэн байна.

2010 оны энэ өдөр “Фэлкон-9” пуужин тээвэрлэгчийг анх удаагаа хөөргөжээ.

Өнөөдөр үс засуулбал нас ахар болно гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр буяны үйл хийх, дээдсээс халамж хүсэх, багш, шавь болох, шинэ гэр, байр авах, урлан бүтээхэд сайн. Харин хувцас эсгэх, сэтгэлд сэвтэй газар очиход таагүй. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top