ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 05

Өнөөдөр 2019.06.05. Монгол эх оронд маань нар 04 цаг 55 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 23 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн байгаль орчны өдөр. Шинэ Зеландад өнөөдөр Мод суулгах өдөр бол Азербайжанд Газрын нөхөн сэргээлтийн өдөр, Данид Үндсэн хуулийн өдөр, Сейшелийн арлуудад Чөлөөлөх өдөр тохиож байна.

Өнөөдөр Италийн жүжигчин Стефания Сандрелли, Оросын зохиолч Юрий Вяземский, Америкийн жүжигчин Марк Уолберг, Испанийн хөлбөмбөгч Рубен де ла Ред, Оросын уран гулгагч, Олимпын аварга Юлия Липницкая зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1950 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэн гадны улс орнуудад үзүүлэх Америкийн тусламжид 3.121 тэрбум доллар хуваарилах хуулийг баталжээ.

1957 оны энэ өдөр Их Британи болон АНУ-ын Атомын хэлтэс мэдээлэл солилцохоор тохиролцов.

Мөн оны энэ өдөр мансууруулах бодис судлаач, доктор Херберт Бергер атлетикийн тамирчдыг сэргээш хэрэглэсэн эсэхийг шалгаж байхыг санал болгожээ.

1966 оны энэ өдөр түүхэнд гурав дахь удаагаа задгай сансарт хүн гарчээ. Задгай сансарт гарсан гурав дахь хүн нь Америкийн сансрын нисэгч Южин Сернан байв.

1967 оны энэ өдөр Ойрх Дорнодод Араб, Израилийн зургаан өдрийн дайн эхэлжээ.

1977 оны энэ өдөр “Apple II” анхны компьютер худалдаанд гарсан байна.

2006 оны энэ өдөр Серби улс тусгаар тогтнолоо зарлав.  

Өнөөдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр үхэр жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр эмнэлгийн үйл хийхэд сайн бол хиншүү хярвас гаргах, мод суулгах, байшингийн суурь тавихад таагүй. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top