ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

Өнөөдөр 2019.06.07. Монгол эх оронд маань нар 04 цаг 54 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 23 градус, багавтар үүлтэй. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Перуд Төрийн далбааны өдөр, Аргентинд Сэтгүүлчдийн өдөр, Норвегид Тусгаар тогтнолоо тунхагласан өдөр тохиож байна.

Өнөөдөр Бразилын хөлбөмбөгч Кафу, Америкийн хоккейч Майк Модано, сагсанбөмбөгч Аллен Изэйн Айверсон, жүжигчин Лариса Олейник, Оросын дуучин Сергей Чумаков, Глюкоза, Австралийн рэппер Игги Азалеа зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улс:

1962 оны энэ өдөр БНМАУ Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлд элсчээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1919 оны энэ өдөр Нью-Йоркт жолооны шалгалтад анх удаагаа бичгээр тест авахыг оруулав.

1929 оны энэ өдөр Ватикан улс үүсгэн байгуулагдсан байна.

1960 оны энэ өдөр Саудын Арабд эмэгтэйчүүдийг боловсрол эзэмшихийг зөвшөөрчээ.

1965 оны энэ өдөр “Sony” корпорац анхны гэрийн видео магнитофоныг танилцуулав.

Өнөөдөр үс засуулбал бие, эрхтний хүч сайжирна гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр хонь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг дарах, сүм дуган сэргээхэд сайн. Харин газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээхэд таагүй. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top