ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 10

Өнөөдөр 2019.06.10. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 29 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Иорданд Армийн өдөр, Италид Тэнгисийн цэргийн өдөр, Молдавд Хилчдийн өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн модель Кэйт Аптон, жүжигчин Жина Гершон, Жинн Трипплхорн, Италийн хөлбөмбөгч Марко Андреолли, Францын жүжигчин Венсан Перес, Английн жүжигчин Элизабет Хёрли, Оросын дуучин МакSим зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1793 оны энэ өдөр Парист дэлхийн анхны нийтийн амьтны хүрээлэн нээгджээ.

Мөн оны энэ өдөр АНУ-ын нийслэл хотоор Филадельфийн оронд Вашингтон болов.

1909 оны энэ өдөр дэлхийд анх удаагаа “SOS” дохиог ашиглажээ. Энэхүү дохио нь гурван цэг, гурван зураас, бас гурван цэгээс бүрддэг.

Мөн оны энэ өдөр Австралийн нийслэл Канберра хот үүсгэн байгуулагджээ.

1921 оны энэ өдөр ОХУ-ын Тула мужид Лев Толстойн гэр музей бий болов. Зохиолч уг гэр музей байх “Ясная Поляна”-д 60 орчим жил амьдарч, “Дайн ба энх”, “Анна Каренина” зэрэг олон алдартай бүтээлээ туурвижээ.

1940 оны энэ өдөр Итали улс Франц, Их Британид дайн зарлав.

2016 оны энэ өдөр Францад 15 дахь хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн эхэлж байлаа.

Өнөөдөр үс засуулбал нас уртасна гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр морь, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өнөөдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг дуудуулах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой. Хол газар явах гэж байгаа хүмүүс хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top