ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Өнөөдөр 2019.06.11. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 24 градус, үүл багасна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Гондураст Оюутны өдөр, Бразилд Тэнгисийн цэргийн дурсгалын өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн жүжигчин Питер Динклэйж, Бразилын хөлбөмбөгч Вагнер Лав, Беларусийн дуучин Дмитрий Колдун, Америкийн жүжигчин Шайа Лабаф, Испанийн жүжигчин Ивана Бакеро, Японы дуучин Аяака Сасаки, Ирландын боксчин Энди Ли зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1842 оны энэ өдөр Николай Гоголийн алдарт «Амьгүй албат» олны хүртээл болжээ.

1889 оны энэ өдөр Америкийн иргэн Жон Перди, Жэймс Садгвар нар эвхдэг сандлыг анх зохион бүтээсэн байна.

1940 оны энэ өдөр Шинэ Зеланд, Австрали болон Өмнөд Африкийн холбоо Италид дайн зарлав.

1965 оны энэ өдөр Английн хатан хаан Элизабет “The Beatles” хамтлагийнхныг Британийн эзэнт гүрний одонгоор шагнажээ.

2010 оны энэ өдөр ӨАБНУ-д хөлбөмбөгийн ДАШТ эхлэв.

Өнөөдөр үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр буян хийх, багш, шавь барилдах, шинэ гэр, байр авах, мал аж ахуйн үйл хийх, удирдах суудалд суухад сайн. Харин газар хагалах, уул овоо тахихад таагүй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Хол газар явах гэж байгаа хүмүүс урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.24) 2019 оны 06 сарын 11

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top