ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 12

Өнөөдөр 2019.06.12. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 22 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Бразилд Дурлалт хосуудын өдөр, Парагвайд Энхтайвны өдөр, ОХУ-д Оросын өдөр, Филиппинд Тусгаар тогтнолын өдөр тохиож байна.

Өнөөдөр Бразилын супермодель Адриана Лима, Америкийн модель, жүжигчин Кендра Уилкинсон, Бразилын хөлбөмбөгч Филиппе Коутиньо, Америкийн дуучин Крис Янг, Австралийн хөлбөмбөгч Харри Тэйлор, Канадын жүжигчин Дакота Мортон, Английн гимнастикч Лаура Жонс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1897 оны энэ өдөр Карл Элзенер алдарт швейцарь армийн хутганы патентыг авчээ.

1920 оны энэ өдөр Панамын суваг нээгдсэн байна.

1945 оны энэ өдөр Францад дайны үеэр хэвлэлд тогтоосон байсан цензурыг цуцалжээ.

1955 оны энэ өдөр Якутад алмаазын анхны том орд нээгдэж байв.

1963 оны энэ өдөр Нью-Йоркт “Клеопатра” киноны нээлт болжээ. Киноны гол дүрд алдарт Элизабет Тэйлор тоглосон билээ.

1991 оны энэ өдөр Борис Ельцин Зөвлөлт Социалист Орос Улсын Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

2000 оны энэ өдөр Чеченийн тэргүүнээр Ахмат Кадыров сонгогдов.

Өнөөдөр үс засуулбал эрч хүч ихэснэ гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр хулгана, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр хөгжмийн зэмсэг урлах, хишиг даллага дуудуулахад сайн. Харин архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэ. Хол газар явах гэж байгаа хүмүүс хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top