ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

Өнөөдөр 2019.06.13. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 26 градус, багавтар үүлтэй. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Унгарт Зохион бүтээгчдийн өдөр тохиож байна.

Өнөөдөр Швед, Америкийн жүжигчин Стеллан Скарсгорд, Америкийн жүжигчин Тим Аллен, Элли Шиди, Крис Эванс, ихэр жүжигчид болох Мэри-Кэйт ба Эшли Олсен, Аарон Тэйлор-Жонсон, Шведийн дуучин, “Eurovision 2015”-ын ялагч Монс Сельмерлёв зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1934 оны энэ өдөр Венецэд Гитлер, Муссолини нарын уулзалт болжээ.

1942 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт Стратегийн үйлчилгээний алба байгуулах шийдвэр гаргажээ. Энэ нь хожмоо Тагнуулын төв газар болсон юм.

Мөн оны энэ өдөр Германы далавчит пуужин “Фау-1”-ийг анх удаагаа байлдааны зорилгоор ашиглав.

1958 оны энэ өдөр Хятадын анхны цөмийн туршилтын реактор ашиглалтад оржээ.

1961 оны энэ өдөр Калугад Юрий Гагарин дэлхийн анхны Сансрын нисэгчдийн музейн суурийн чулууг тавьсан байна.

2000 оны энэ өдөр Хойд болон Өмнөд Солонгосын удирдагч нар анх удаагаа уулзжээ.

2009 оны энэ өдөр Тегеранд Ахмадинежадыг Ираны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсэв.

Өнөөдөр үс засуулбал эрхтэн хурц болно гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр бизнес эхлэх, их ажил эхлэх, бясалгал хийх, доодсыг асрах, газар лусын зан үйл хийх, өр төлөхөд сайн. Харин ургаа мод таслах, байшингийн суурь тавих, сэтгэлд сэвтэй газар очихыг цээрлэ. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top