ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

Өнөөдөр 2019.06.17. Монгол эх оронд маань нар 04 цаг 52 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 19 градус, бороотой. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Цөлжилт, гантай тэмцэх олон улсын өдөр. Латвид өнөөдөр Латви улсын өдөр бол Индонезид Хүүхдүүдийн өдөр тохиож байна.

Өнөөдөр Францын жүжигчин Дени Лаван, Америкийн жүжигчин Грег Киннир, Жэйсон Патрик, Мексикийн дуучин, жүжигчин Саша Сокол, Энэтхэгийн теннисч Леандер Паес, Америкийн теннисч Винус Уильямс, Австралийн усанд сэлэлтийн тамирчин, Олимпын гурван удаагийн аварга Стефани Райс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1934 оны энэ өдөр тухайн үед дэлхийд томоохонд тооцогдож байсан онгоц болох “АНТ-20” («Максим Горький»)-ийн анхны туршилтын нислэг болжээ.

1950 оны энэ өдөр Чикагогийн мэс засалч Ричард Лоулер дэлхийд анх удаагаа бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг 45 минутад хийсэн байна.

1967 оны энэ өдөр БНХАУ устөрөгчийн бөмбөгийг анх удаа туршжээ.

1982 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурал дээр ЗСБНХУ-ыг харгис гүрэн гэж нэрлэж байв.

2000 оны энэ өдөр Москвад Их Британийн Элчин сайдын яамны шинэ барилга ёслол төгөлдөр нээгджээ. Ёслолд оролцохоор Их Британийн гүнж Анна, Гадаад хэргийн сайд Робин Кук нар ОХУ-д ирж байв.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр үхэр, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өнөөдөр эм, эмнэлгийн үйл, лус тахих, гэр бүрэхэд сайн. Харин мод суулгах, сэтгэлд сэвтэй газар очиход таагүй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа юм. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top