Өнөөдөр 2019.06.18. Монгол эх оронд маань нар 04 цаг 52 минутад мандлаа.
Улаанбаатар хотод 25 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Азербайжанд Хүний эрхийн өдөр бол Камбожид Хатан хааны төрсөн өдөр Сейшелийн арлуудад Үндсэн хуулийн өдөр тохиож байна.
Өнөөдөр Америкийн жүжигчин, “Эмми”-гийн хоёр удаагийн шагналт Кэрол Кэйн, Италийн жүжигчин, модель Изабелла Росселлини, Америкийн рок хөгжимчин, “Guns N' Roses” хамтлагийн гишүүн Диззи Рид, жүжигчин Ким Диккенс, Канадын хоккейчин Мартен Сен-Луи, Оросын алдарт хөтлөгч, нэрт дуучин Алла Пугачевагийн нөхөр Максим Галкин зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1812 оны энэ өдөр АНУ Их Британид дайн зарлав.
1907 оны энэ өдөр Лондонд Жорж Бернард Шоу, Марк Твен нар уулзжээ.
1946 оны энэ өдөр Италийг бүгд найрамдах улс гэж зарлаж байв.
1959 оны энэ өдөр Англиас АНУ-д анх удаагаа телевизийн нэвтрүүлэг дамжуулагджээ.
Мөн оны энэ өдөр пуужин тээвэрлэгч “Восток-Л” Зөвлөлтийн “Луна-2А” станцаас хөөрөв.
Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр бар, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Өнөөдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин нүүдэл суудал, хэрүүл тэмцэл хийхэд таагүй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай юм. Хол газар явах гэж байгаа хүмүүс хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Сэтгэгдэл ( 0 )