ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

Өнөөдөр 2019.06.19. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 28 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Унгарт Тусгаар тогтносон Унгар улсын өдөр бол Алжирт Хувьсгалын өдөр, Кувейтэд Тусгаар тогтнолын өдөр, Тринидад болон Тобагод Хөдөлмөрийн өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн дуучин, хард рок хамтлаг “Heart”-ийн гишүүн Энн Уилсон, жүжигчин Зои Салдана, “Алтан бөмбөрцөг”-ийн шагналт жүжигчин Кэтлин Тёрнер, поп дуучин, бүжигчин, жүжигчин Пола Абдул, Норвегийн цаначин, Олимпын найман удаагийн аварга, Бьорн Дэли, Америкийн жүжигчин Бампер Робинсон, Германы сагсанбөмбөгч Дирк Вернер Новицки зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1956 оны энэ өдөр Мэрилин Монро, Артур Миллер нар хуримлаж байв.

1961 оны энэ өдөр Кувейт улс тусгаар тогтнолоо зарлажээ.

1991 оны энэ өдөр Зөвлөлтийн цэрэг Унгараас гарч дуусав.

1999 оны энэ өдөр “Counter-Strike”-ийн анхны хувилбар гарчээ.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс доройтно гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр хонь, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Өнөөдөр эв эеээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл хийх, найр хурим, бэр гуйх зэрэгт сайн. Харин газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай юм. Хол газар явах гэж байгаа хүмүүс урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top