ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

Өнөөдөр 2019.06.20. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 30 градус, бороотой. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн дүрвэгчдийн өдөр болон Амьтны хүрээлэнгийн заануудыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Аргентинд өнөөдөр Төрийн далбааны өдөр бол Сенегалд Тусгаар тогтнолын, Узбекистанд Бүрэн эрхт байдлын өдөр юм.

Өнөөдөр Францын нэрт улстөрч Жан-Мари Ле Пен, Америкийн дуучин Лайонел Ричи, “Оскар”, “BAFTA”, “Алтан бөмбөрцөг”-ийн шагналт Австралийн жүжигчин Николь Кидман, Америкийн кино найруулагч Роберт Родригес, Английн хөлбөмбөгч Фрэнк Лэмпард зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1950 оны энэ өдөр “Правда” сонинд Сталины «Марксизм ба хэл шинжлэл» нийтлэл хэвлэгдэж байв.

1954 оны энэ өдөр Болгар, Румыны хооронд “Найрамдлын гүүр” нээжээ.

1969 оны энэ өдөр Родезиа буюу орчин үеийн Зимбабвед ард иргэд бүх нийтийн санал хураалтаар Бүгд найрамдах улс гэж зарлахыг дэмжив.

1990 оны энэ өдөр Узбекистаны бүрэн эрхт байдлыг зарлан тунхаглажээ.

1992 оны энэ өдөр Тувад ОХУ-аас тусгаар болох бүх нийтийн санал хураалт явуулахаар гарын үсэг цуглуулж байв.

Өнөөдөр үс засуулбал эд малын гарлагатай гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Өнөөдөр хуууль цааз гаргах, батлах, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хүүхэд үрчилж авах, урлан бүтээхэд сайн. Харин морь уралдуулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа юм. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top