ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Өнөөдөр 2019.06.21. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 32 градус, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн Хүмүүнлэгийн өдөр. Мөн олон улсын Йогийн өдөр тохиож байна. Канадад өнөөдөр Үндэсний уугуул иргэдийн өдөр, Дани, Гренландад Үндэсний өдөр, Францад хөгжмийн баяр, Якутад Зуныг угтах уламжлалт өдөр юм.

Өнөөдөр Их Британийн ханхүү Уильям, Америкийн дуучин Лана Дель Рей, Францын хөлбөмбөгч Мишель Платини, Оросын улстөрч, Москва хотын дарга Сергей Собянин, Америкийн кино найруулагч Ларри Вачовски, Оросын жүжигчин, “Хоёр Таня” киноны од Кирилл Сафонов, Америкийн жүжигчин Жульетт Люис, Крис Пратт зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1898 оны энэ өдөр Гуам АНУ-ын газар нутаг болжээ.

1907 оны энэ өдөр “United Press International” мэдээллийн агентлаг үүсгэн байгуулагдав.

1925 оны энэ өдөр Москвад анхны такси бий болжээ.

2004 оны энэ өдөр дэлхийн анхны хувийн удирдлагатай сансрын хөлөг «SpaceShipOne» сансарт гарав.

2004 оны энэ өдөр Ингушетэд зэвсэгт халдлага болж байжээ.

2008 оны энэ өдөр Оросын хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаа Европын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээгээс гарчээ.

Өнөөдөр үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр тахиа, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Өнөөдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, мал арилжихад сайн. Харин байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд таагүй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай юм. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top