ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24

Өнөөдөр 2019.06.24. Монгол эх оронд маань нар 04 цаг 55 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 28 градус, үүл багасна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр ОХУ-ын Чувашт Бүгд найрамдах улсын өдөр тохиож байна.

Өнөөдөр Их Британийн дуучин Колин Бланстоун, Америкийн жүжигчин Питер Уэллер, Их Британийн бөмбөрчин, «Fleetwood Mac» хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Мик Флитвуд, Америкийн жүжигчин Нэнси Аллен, Зөвлөлт болон Израилийн шатарчин Борис Гельфанд, Оросын дуучин Елена Перова, Аргентины хөлбөмбөгч Лионель Месси зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1901 оны энэ өдөр Парист 19 настай зураач Пабло Руиса Пикассогийн анхны үзэсгэлэн нээгдэв.

1930 оны энэ өдөр онгоц илрүүлэх анхны радарыг ашиглажээ.

1934 оны энэ өдөр Украины нийслэл хот Харьковоос Киевт шилжив.

1945 оны энэ өдөр Улаан талбайд Ялалтын баярын жагсаал болж, маршал Г.К.Жуков оролцжээ.

1951 оны энэ өдөр арилжааны “CBS” телевиз нээгдэв.

1973 оны энэ өдөр Леонид Брежнев АНУ-д айлчлахдаа хүйтэн дайн дууссан гэж хэлжээ.

1990 оны энэ өдөр Виктор Цойн болон «Кино» хамтлагийн сүүлчийн тоглолт Лужники цэнгэлдэх хүрээлэнд болов.

2010 оны энэ өдөр Австралийн эрх баригч Лейборист намын шинэ дарга бөгөөд тус улсын Ерөнхий сайдаар анх удаагаа эмэгтэй хүн сонгогджээ. Тэр бол Жулиа Гиллард байв.

Өнөөдөр үс засуулбал идээ ундаа элбэг олдоно гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр хулгана, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр элдэв үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Харин гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай юм. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top