Өвөр Монголд хэт халалтын улмаас 21 удаагийн түймэр дэгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах улсын Хянганы нурууны дээд хэсэгт хоёр хоногийн дотор 21 удаагийн түймэр дэгджээ. Эдгээрээс 12 түймрийг нь цурманд оруулж, үлдсэнийг нь унтраахаар ажиллаж байна. Дээрх түймрүүд бүгд цаг уурын нөхцөл байдал тэр дундаа хэт халалтаас шалтгаалан дэгдэж буй аж. Одоогийн байдлаар Жинхе аймгийн ойн хороотой хамтран 4300 гал сөнөөгч гамшгийн газар хүч нэмэгдүүлэн ажиллаж байгааг Синьхуа агентлаг мэдээллээ.

Хянганы нурууны орчимд олон жил тохиогоогүй хэт халалт болж байгааг цаг уурын газраас мэдээлжээ. Түүнчлэн зургаадугаар сараас хойш энэ бүс нутагт 30 мянган удаагийн аянга, цахилгаан буусан байна. Аадар борооноос үүдэн аянга цахилгаан цахиж, хэт халж байгаа нь гал түймрийн эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top