Өнөөдөр 2019.06.25. Монгол эх оронд маань нар 04 цаг 55 минутад мандлаа.
Улаанбаатар хотод 22 градус, бороотой. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Филиппинд Мод тарих өдөр тохиож байгаа бол Гветемалд Багш нарын өдөр, Мозамбикт Тусгаар тогтнолын өдөр, ОХУ-д Статистикийн ажилтнуудын өдөр юм.
Өнөөдөр Америкийн дуучин Карли Саймон, Казахстан, Оросын кино найруулагч Тимур Бекмамбетов, Испанийн жүжигчин Эмма Суарес, Канадын рок хөгжимчин Майк Крюгер, Америкийн жүжигчин Линда Карделлини, Оросын шатарчин, дэлхийн аварга Владимир Крамник, теннисч Михаил Южный зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1935 оны энэ өдөр Парист Олон улсын зохиолчдын холбоо байгуулагджээ.
1945 оны энэ өдөр Кремльд болсон Ялалтын баярын жагсаалд оролцогчдын хүлээн авалт дээр Сталин “Оросын ард түмний төлөө” хэмээн хундаганы үг хэлж байв.
1950 оны энэ өдөр Солонгосын дайн эхэлжээ.
1957 оны энэ өдөр “нисдэг таваг” тоглоом зохион бүтээгдсэн байна.
1959 оны энэ өдөр Москвад Америкийн үндэсний үзэсгэлэн нээгдэж, Ричард Никсон, Никита Хрущёв нар цагаан тууз хайчлав.
1971 оны энэ өдөр Их Британид Боловсролын сайд Маргарет Тэтчер бага сургуулийн хүүхдүүдэд үнэгүй сүү өгөхийг зогсоосон талаар мэдээлж байжээ.
1975 оны энэ өдөр Мозамбик улс олон жилийн зэвсэгт тэмцлийн дараа тусгаар тогтнолоо зарлав. Тус улсын Ерөнхийлөгчөөр Самора Машел сонгогджээ.
1991 оны энэ өдөр Словени, Хорват улсууд Югославаас тусгаар тогтнов.
2009 оны энэ өдөр БНХАУ-ын засаг захиргаа “Google”-ийг порно тараадаг гэж буруутгаж, хаажээ.
Өнөөдөр үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр үхэр жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаад анхааралтай хандаарай. Өнөөдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуган сэргээх, газар лусын зан үйл хийх, гэр бүрэхэд сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Сэтгэгдэл ( 0 )