Сергей Зверев Байгаль нуурыг хятадуудаас хамгаална

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 18

ОХУ-ын алдарт үсчин, шоумен (дуучин, жүжигчин, хөтлөгч) Зверев Буриадын Түнхэн аймагт төрсөн хүн гэдгийг хүмүүс сайн мэддэггүй. Сергей төрсөн нутагтаа хайртай, Буриад нутгийнхаа байгаль орчныг хамгаалахын төлөө уйгагүй тэмцдэг хүн билээ.

Тэрээр энэ сарын 11-нд Эрхүү мужийн Култук тосгонд ирсэн байна. Байгаль нуурын ойролцоох энэ тосгонд Хятадын нэгэн компани цэвэр усны үйлдвэр барих төсөл боловсруулан хэрэгжүүлэхээр болоод байгаа юм. Харин нутгийн иргэд энэ үйлдвэр Байгаль нуурыг бохирдуулна гэж эсэргүүцэн тэмцэж, шүүхээс барилгын ажлыг түр зуур зогсоогоод байгаа. Сергей Зверев олон нийтийн сүлжээнд “Байгаль нуураа авраач” гэсэн зурагт хуудас барьсан зургаа оруулаад “Би одоо Байгаль нуурын ойролцоо зогсож байна. Миний ард Хятадын цэвэр усны үйлдвэр харагдаж байна. Байгаль нуураа хамтдаа хамгаалъя. Нутгийн иргэдийг “Энэ үйлдвэрийг хэзээ бүрмөсөн хааж, байгаль орчныг цэвэрлэх вэ” гэсэн ганц асуулт зовоож байна” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (202.126.88.59) 2019 оны 07 сарын 18

Mash zuv. Zorigtoi oros bna.

0  |  0
Top