Индонезид Засгийн газраа утааны улмаас шүүхэд өгчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 18

Индонезийн нийслэл Жакарта хот олон жилийн турш дэлхийн хамгийн утаатай хотын жагсаалтыг тэргүүлж байгаа. Сүүлийн хэдэн сард Жакартад агаарын бохирдол эрс нэмэгдэж, Бээжин, Дели хотыг утаагаараа даван гарчээ. Тиймээс саяхан тус улсын хэсэг иргэн Засгийн газраа шүүхэд өгөн, заргалдаж эхэлсэн байна.

Шүүхээс тэдний заргын дагуу Индонезийн Ерөнхийлөгч, Эрүүл мэндийн сайд, Дотоод хэргийн сайд, Гадаад явдлын сайд, Жакарта хотын захирагч гэсэн өндөр албан тушаалтнуудад хэрэг үүсгэжээ.

Заргалдагч иргэд “Шүүхийн шийдвэрээр Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах талаар арга хэмжээ авч эхэлнэ гэж найдаж байна. Шүүхэд дуудагдаж байж л тэд ажлаа хийх байх” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top